Санал асуулга: Та энэ өвөл хөлдөөсөн ногоо хэрэглэж байна уу?
Саяхан л зуны халуун нар төөнөж байсан атал одоо зургаан мичид зулай дээр гарч, хөвсгөр цасан хялмайлсан өвлийн дунд сар болжээ.
Монголчууд бид идэш бэлдэх гэж намар болон өвлийн эхэн сард нэлээн ажил өрнүүлдэг байсан нь одоо цагийн эрхээр мөн шинэчлэгдэж байна. Урд нь аарц ааруул, айраг цэгээгээ өвөлд зориулж базаадаг байсан бол орчин үед жимс, жимсгэнэ, янз бүрийн нарийн ногоо, мөөг болоод эмийн ургамал бэлдэж хадгалах болов.
Энэ нь гэрийн эзэгтэй нар эрүүл, зөв хооллох үүднээс гэр бүлийн хэрэгцээний монгол хүнсийг нэг дор бэлдсэн нь ашигтай гэдгийг сайн мэддэг болсны илрэл болов уу.
Өнгөрсөн 2 намар Хурын шим бууцай, юуцай, улаан лооль гэх зэрэг ногоог энэ зорилгоор хэрэглэгч та бүхэнд санал болгосон билээ. Харин хөлдөөсөн ногоо хэрэглэх нь танд ямар санагдаж байна вэ? Таны санал сэтгэгдэл дээр үндэслэн бид дараа жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргах болно.
Та ямар ногоо, ямар хэмжээтэй савлагаатай авахыг хүсч байгаагаа бичиж үлдээгээрэй.
Баярлалаа
#ХурынШим #ХөлдөөсөнНогоо