ХУРЫН ШИМ
4 min readDec 28, 2019

Сармисны ач тусыг эрүүл мэнддээ яаж хэрэглэх вэ?

Хүйтний улирал эхлэхэд хүмүүсийн дунд сармисны хэрэглээ нэмэгдэж, түүний ач тустай байдлыг янз бүрийн аргаар хэрэглэх тухай яриа хөөрөө дэгддэг билээ. Гэвч өмнө нь сармис тийм ч их хэрэглэж үзээгүй хүмүүсийн дунд зарим нэг ойлгомжгүй, мэдэхгүй зүйлс гардаг. Тиймээс ХУРЫН ШИМ та бүхэнд дараах мэдээллийг зөвлөмж болгон хүргэж байна.

Асуулт: Сармисны ач тусыг хамгийн зөв аргаар авах арга юу вэ?
Хариулт: Сармис хүний биед олон төрлийн ач тустай бөгөөд түүнийг шарж, жигнэж, чаналгүйгээр түүхийгээр нь шууд идэх нь хамгийн сайн арга юм.

А: Тэгвэл өдрийн аль үед идэх нь хамгийн сайн бэ?
Х: Та өглөө ус уусны дараа, өлөн элгэн дээрээ сармисыг шууд хэрэглэж болно.

А: Сармисны үнэрийг юугаар амархан дарж болох вэ?
Х: Энэ их амархан, та сармис идсэний дараа бага зэрэг гааны навч, яншуй зажлахад сармисны үнэр арилдаг. Мөн нимбэг, нимбэгний хүчил, жүрж зэрэг цитрусын төрлийн жимснүүд сармисны үнэр дарахдаа сайн.

А: Хүн өдөрт хэдэн ширхэг сармис идэж болох вэ?
Х: Нэг хүн өдөрт 1–4 ширхэг сармисны хумс идэж болно.

А: Өглөө сармис идэх нь ямар ач тустай юм бэ?
Х: Өлөн элгэн дээр сармис идэх нь чихрийн шижин, хорт хавдраас сэргийлж, махан тарга үүсэхээс хамгаална. Мөн даралт ихсэх, эрт хөгшрөхөөс сэргийлж, таны арьс болон үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

А: Тэгвэл сармистай зөгийн бал өглөө хэрэглэх нь ямар ялгаатай вэ?
Х: Зөгийн бал болон сармис нь хоёул бактерийн, исэлдэлтийн (антиоксидант) эсрэг хүчтэй үйлчилдэг. Тиймээс таныг зарим бактери, вирус, мөөгөнцрийн халдвараас хамгаалж, жин хасахад тусалдаг. Нөгөө талаар сармис өглөөд идэх ач тус бүгдээрээ л танд нөлөөлнө.

А: Сармисыг сүүтэй хамт хэрэглэж болох уу?
Х: Тийм ээ, болно. Хөөрүүлсэн бүлээн сүүнд сармис болон сармистай зөгийн балыг хийж уухад сармисны амт бараг мэдэгддэггүй. Тиймээс хүүхдэд өгөхөд, ханиад томууг нь дарахад сүү их тус болдог шүү.

А: Жирэмсэн хүн сармис хэрэглэж болох уу?
Х: Хэрэв та жирэмсэн бол хяналтын эмчээсээ энэ талаар асуух хэрэгтэй. Учир нь эх, ургийн биеийн байдал хүн бүрт харилцан адилгүй учир таны биеийг хамгийн сайн мэдэх эмчээс үнэн зөв мэдээлэл авах боломжтой.

А: Ер нь сармис хэрэглэж болохгүй хүмүүс гэж байдаг уу?
Х: Сармисны харшилтай хүмүүс гэж байдаг, тийм бол хэрэглэх дэмий. Мөн ходоодны хурц үрэвсэлтэй, нарийн гэдэсний мэс ажилбар хийлгээд удаагүй хүмүүс сармис хэрэглэж болохгүй. Аа, тэгэхдээ ходоод нь өвддөггүй хүн ховор болсон өнөө үед шарх нь тийм ч их хүндрээгүй бол сармисыг зөгийн балтай хэрэглэж болно гэж эмч нар зөвлөдөг.

А: Нүүрэнд гарсан батган дээр сармис түрхдэг гэх юм. Энэ зөв үү?
Х: Үгүй дээ, та сармисыг нүүрэнд гарсан батга болон бусад юманд шууд битгий түрхээрэй. Ингэснээр илүү цожроож, хүндрүүлэх аюултай. Харин үүний оронд идэж хэрэглэснээр дотроос нь арилгах арга хэмжээ авч болдог.

А: Сармис арьс цайруулдаг юм уу?
Х: Хүний биед хуримтлагдсан хорт бодисыг сармис гадаглуулдаг. Үүнд агаарын бохирдол, нэг удаа татсан тамхи, хаяа уусан шар айраг гээд юунаас ч үүссэн хорт бодис байж болно. Эдгээрийг биеэс гадагшлуулснаар арьс цайж, толигор болох, батга гарахгүй байх боломжтой.

А: Хар сармисны ашиг тус нь юу байдаг юм бэ?
Х: Нэгт хар өнгөтэй ургадаг сармис гэж байдаггүй. Хоёрт хар өнгөтэй л бол тэр сармис сайн гэсэн үг биш. Сармисыг 70-с дээш өдөр тогтмол дулаан, чийгэнд байлгахад дотрох бодисууд нь идэвхижиж нэмэгддэг ба сармис хар өнгөтэй болдог. Мөн хар сармисыг ямар түүхий эдээр хийсэн бэ гэх зэрэг олон асуулт байдаг. Ерөнхийдөө дархлаа дэмжих, ой тогтоолт сайжруулах, арьс, үсний эрүүл мэндэд зориулан хэрэглэж болно.

А: Сармистай саван гэж байдаг. Тэр сайн байж чадах уу?
Х: Сармистай саван бол арьсны бүх төрлийн халдвараас сэргийлэхээс гадна батга, яр шарх гарахаас хамгаалдаг.

А: Шарах шүүгээнд шарсан сармисанд хэр их калори байдаг бол?
Х: Нэг булцуу шарсан сармисанд 40 калори агууллагддаг.

А: Хамгийн сайн сармисыг хаанаас авах вэ?
Х: Орон нутгийн тариаланчдаас та хамгийн эрүүл, найдвартай сармис худалдан авч чадна. Хэн, хаана, яаж тарьсан нь тодорхой сармис нь супермаркет, зах худалдааны төвд байгаагаас илүү найдвартай. Найдвартай байж танд ашиг тусаа өгөх болно.

_________________________________________

Хэрэв танд монгол сармис хэрэгтэй бол ХУРЫН ШИМ-ийн хамт олон Улаанбаатар, Ар Гүнтэд гадны ямар нэг хор, бордоо хэрэглэлгүй тариалласан эрүүл ургацыг хүргэлтээр худалдаж байна.
Үнэ:
Монгол сармис 1 кг — 25,000 (сүлжээгүй, цэвэр жингээр)
Монгол сармистай зөгийн бал- 12,000 төгрөг (270 гр, 1 хүн 3 долоо хоног хэрэглэнэ)
Захиалах утас: 9192–7555

#ХурынШим #Сармис #МонголСармис #СармисныАшигТус #АсуултХариулт #Зөвлөгөө

ХУРЫН ШИМ
ХУРЫН ШИМ

Written by ХУРЫН ШИМ

Яагаад органик гэж?

No responses yet